Thursday, November 26, 2009

Жаргалтай эгч

Дүүгээ эрхэлж байгааг мэдэх маш амархан.
Энгийн үед бол -за гэнэ, харин эрхлэхээрээ -жа гэнэ. Тэгэнгүүт би шууд р ,х, з үсэгнүүдийг мартааский. :Р көөлкөнөө, унтаалай, ядлуужай... гээд л.
Зөндөө үг байгаа дөө, хэлээд байвал дуусахгүй ээ. Сая 23 хүрсэн гэж байгаа, хэдий болтол эрхэлнээ миний көөлкөн дүү. Эмээ болчоод хүртэл надад эрхлээд байвал яанаа. Хэ хэ аймаар нялуун 2 эмээ, ач гучийнхаа доог болоод, хөөрхөн ч юмуу.

Бас нэг эрх дүүтэй хүн. Манай хүн өөрийгөө би чиний кодомо (хүүхэд) гэдэг юм. Энгийн үед болон бусад хүмүүсийн дэргэд үг яриа нь цэгцтэй сайхан залуу, хоёулахнаа үед яг миний дүү. Хоёр көөлкөн эрх дүүтэй, би жаргалтай эгчээ.

Friday, October 2, 2009

Амьдрал хайр дээр тогтдог уу


Бүсгүй хүчлэн өндийгөөд эгчийнхээ гараас бүлээн цай ганц халбагагыг сорсон болов. Түүний нүд аниастай байлаа. Тэгээд турж эцсэн гараараа эгчийнхээ бугуйнаас барьснаа :

-Та одоо харьдаа, цаад хэд чинь хэцүүдлээ гэв.

-Зүгээр ээ чамайг унтахаар явья.

Удалгүй бүсгүй эгчийнхээ гараас ээжийнхээ хормойноос зуурсан хүүхэд мэт тас атгаж байснаа алгуурхан гар нь сулран гүн нойрондоо дарагдлаа.

-Та бас ядарч байна, өнөөдөр гэр бүлтэйгээ шинэ жилийг тэмдэглэ дээ. Би өнөөдөр жижүүтэй болохоор, санаа амар харьдаа. Сүүлийн долоо хоног харьсангүй шүү дээ.
Намайг чагнуураа аван босоход Саруул бүсгүйн сахиур буюу төрсөн эгч Тунгалаг эгч уртаар санаа алдсанаа:

-Тэгдэгч юм билүү, эгч нь ардаа бас жаахан санаа зовоод байх юм. Юу ч гэсэн нөгөө хэдтэйгээ нэг утсаар яриадхая... гээд өрөөнөөс өлмий дээрээ гишгэлэн гарч явлаа.

Намайг өөр нэгэн өвчтөний шархыг цэвэрлэж байх үед Тунгалаг эгч явлаа гэж байгаа бололтой дохиж байна, би ч толгойгоо дохилоо.

Цаг алт хэдийн 21:00. Би оройн хоолоо идэж амжаагүй ,хэдийгээр залуу ч гэсэн 2 хоног дараалан цурам хийхгүй нойргүй хононо гэдэг тархи ихээхэн гонсгор байгаа бололтой. Өнөөдөр 12 сарын 31, гурван цагийн дараа шинэ он гарах нь ээ. Өдийд гэрийхэн маань амтат бууз, салат, дарс, бялуу,алим жимс гээд... арааны шүлс асгарах нь ээ. Тэгээд үдийн хоолноос үлдсэн салатаа идэхээр хөргөчнөөс дөнгөж гаргамагц:

-Эмчээ ээж нэг л бишээ гэх бас нэгэн сахиур охины дуу намайг цочоолоо. Элэгний хорт хавдартай эмээгийн хамраас үе үе цус алдаж бас ихээр огидог юм. Хагас цаг хөлсөө урсган байж арай гэж тогтоохоо аядлаа. Юун хоол идэх манатай, одоо миний өмнө арааны шүлс асгарам хамгийн сайхан амттан байсан ч шууд хоосон огих байх даа.

Залуу насны ааг ч юмуу эсвэл туршлага гэх юмгүйнх болохоор тэр үү би жижүүртэй үедээ өвчитнөө бараг 15 минутын зайтай эргэдэг байж билээ. Эмчилгээ таараад амгалан байгаа өвчитнөө харахаар өөрөөрөө бахархаж ээж минь намайг харж байсан ч болоосой гэсэн тэнэг бодолд автдаг гэж байгаа. Залуу насаа гэж хэ хэ... Би мэрэгжилдээ үнэхээр их хайртай.

Цаг арван хоёр дөхөж байтал Тунгалаг эгч гаднаас цан хүүрэг татуулсаар ороод ирлээ.

-Та яагаад буцаад ирэвээ.

-Эгч нь сүүлчиин удаа ганц дүүтэйгээ хамт шинэ оныг угтья дээ гэж бодоодоо. Сүүлчийн дөрвөн жил бас л хамт байж чадаагүй. Дүү маань солонгост ажиллаж байгаад тэндээ хавдар гэж оношлогдоод ирсэн юм шүү дээ. Ээжийгээ өвчтэй гэж мэдэхгүй байгаа тавхан настай балчир хүүтэй юм. Дүү минь хүний зовлон гэдэг, ханиа л зөв сонгоорой доо.
Тунгалаг эгч цүнхнээсээ жигнэсэн бууз, халуун сүүтэй цай гаргаж ирснээ хамт хоолох уу гэлээ.

За эгчээ би дахиад нэг өвчитнүүдээ эргэчихээд ирье.

Намайг буцаад ирэхэд ширээн амтат зоог бэлэн болжээ. Ийнхүү 40 шүргэж яваа гэмээр сайхан ааштай нүдэнд дулаахан эгч бид хоёр халуун сүүтэй цай оочингоо элдвийг хүүрнэсэн юм. Би ухаантай хүний яриа сонсох хамгийн их дуртай.

Үргэлжлэл бий.

Saturday, February 7, 2009

Хэзээ мөдгүй ойртсоор байна даа

Блогоо саначихжээ. Завгүй гэсэн ганцхан үгээр өөрийгөө гинжилчихээд Цонхоороо шагайхгүй бас л удчихжээ. Чибагийн Хавдар судлалын төвд хийсэн богино хугацааны дадлага дууссанаас хойш жаахан амраад авлаа. Үнэндээ завгүй биш завтай байгаа л даа. Давгаа аваргын түрүүлсэн башё үзэж цөсөө хөөргөн баярласан, хүүхдийн эмнэлэгт хийдэг сайн дурын ажлаа нэг ч таслаагүйгээр барахгүй нэмээд хуралд хүртэл оролцоод авсан гэж байгаа. Бас багштайгаа хамт өнгөрсөн лхагва гаригт “Хикикомори” буюу өрөөндөө бүгж өөрийгөө нийгмээс тусгаарлах хам шинж гэж орчуулах юмуу даа хөгжилтэй оронд тохиолддог сэтгэцийн гаралтай хам шинж бүхий хүүхдүүдийг нийгэмшихэд нь туслах зорилгоор зохион байгуулагдсан хуралд оролцож амжсан. Их олон хүний яриа сонсон, чихээ онгойлгож аваад сэтгэл хангалуун харьсан. Дараа нь энэ тухай блогтоо оруулчих юмсан даа. Аа бас тийм дунд сургуулийн 2-р ангийн хүүхдүүдэд монголын тухай хичээл орсон. Уг нь зураг дарсан юмсан, нөхөж заавал оруулнаа. Болоогүй ээ, Эдогийн үед хэрэглэж байсан ихэс дээдсийн сүйх тэрэгний үзэсгэлэн үзсэн юм байна. Чамин гэж жигтэйхэн юм билээ, даанч зураг дарах хориотой байсан.

Даваа гаригаас эхлээд ахиад сар орчим ширүүн тэмцэл эхлэнэ.
Нээрээ хийморлог монголдоо амралтаараа харих өдөр хэзээ мөдгүй ойртсоор л байна даа.

Monday, December 29, 2008

Дадлагажиж байна

Ойрд ЦОНХ-оороо шагайх зав муутайхан байлаа. Тиймээс өнгөрсөн боловч зул сарын баярын халуун мэндийг хүргэе. Цоомий нь Чиба хотын Хавдар судлалын төв буюу Chiba cancer center-т 1 сарын хугацаатай дадлага хийж байгаа юм.


Өглөө 8.30-д шуурхай хуралтай, дараа нь 10 цаг болтол үзлэгтэй. 10 цагаас 11.30 болтол нэмэлт үзлэг болон жижиг мэс ажилбартай. Цаг гарвал багш эмчээсээ 12 болтол ойлгоогүй юмаа асууж шавар хаадаг юм. Дараа нь 13.30 болтол удийн хоол идвэл идчихээд номын санд ороод суучихна даа.
13.30 д эргээд сувилагч нарийн ээлж солигдох тул үдийн шуурхай хуралтай гэсэн үг. Энэ хурал дуусахаар би өөртөө зориулж гаргасан миний цаг буюу өвчтөнгүүдтэй ярилцах цаг. Хэдийгээр аймшигт хавдар өвчингөөр шаналж байгаа боловч намайг ирэхийг хүлээгээд сууж байдаг миний хайртай хүмүүс байгаа гэж байгаа. Их олон юмны тухай яринаа. Би эх орныхоо тухай ярих хамгийн их дуртай, тэд нар маань ч гэсэн сонирхож асууж өгнө дөө. Эдгээд танай монголруу аялалаар явахсан гэсэн хүн хүртэл байгаа.


4 дэхэд 14 цагаас сайн дурын ажилтнууд ирж кофе болон цай тараадаг юм. 2 болон 3 дахьд 14 цагаас music therapy . Мэрэгжлийн төгөлдөр хуурчтай хамт дуулж гарна даа.

Эмч багш маань завгүй бол би өөрийгөө аргалж байгаад удийн цайгаар захиалсан CD үзэхээр номын санруу марш.


Ойрд иймэрхүү хуваарьт орчихсон зав муутай байна оо.
Оноос өмнө дахиж орж ирэхийг бодноо, юу гэсэн шинэ оны халуун мэндийг хүргэж , аз жаргал хамгийн гол нь ЭРҮҮЛ ЭНХ-ийг хүсэе.



Wednesday, October 29, 2008

Кимчиний амт



Ойрд дүү бид хоёр жаахан эдийн засгийн хямралд орчихоод байгаа юм. Токиод амьдарлын өртөг өндрийг хэлэх үү хөдөлбөл л мөнгө урсаж өгнө. Эдийн засаг болон эрүүл мэндийн нөхцлөө бодож аль болох гэртээ хоол хийж идэхийг хичээх боловч тийм зав гарахгүй байх нь элбэг. Уржигдар дүүгээ өдөржин номын санд сууна гэхээр нь 1000 иэн өгөөд, хоосон битгий байгаарай, өдөр заавал хооллохыг хатуу сануулав. Миний түрийвчинд ч гэсэн тэр орчим л үлдсэн байх. Гэртээ ирээд явах гэсээр байтал их цаг зарцуулах учир би бас номын сандаа сууж байгаад ажилдаа явчихья гэж бодсон юм. Дүү хамт гэрээс гарья гэсэн боловч би яарч байсан болохоор түрүүлээд гарлаа. Гараад зам товчлоод худалдааны гудмаар гүйж байтал:
-Гар хийцийн амттай кимчи аваарай гэх дуу сонсогдов. Японд замаар ямар мөрөөрөө явж болох биш үргэлж шахуу л иймэрхүү зүйл сонсдог. Гэвч нэгэн бяцхан хүү газар суучихсан өвөө нь бололтой нэгэн өвгөн гар дээрээ хэдхэн ширхэг гялгар ууттай кимчи тавьчихсан зогсож байлаа. Хүү байн байн өвөөрүүгээ харна. Хариуд нь өвгөн энэ кимчи зарагдахаар ... гэх шиг харцаар харах ажээ.Гадаа хүйтнийг хэлэх үү, хажуугаар нь үнэндээ зүгээр өнгөрчихөж чадсангүй өөрийн эрхгүй гар түрүүвчрүү яваад оронд нь гялгар ууттай кимчи миний хэдэн номыг түлхэн зайчилсаар цүнхэнд орж ирлээ. Тэрхэн үед кимчи иддэггүйгээ бодох зав ч байсангүй цаашаа гүйлээ. Өдөржингөө ууттай кимчигээ үүрсээр орой ядарч, өлсөж ходоод наалдах шахсан амьтан гялс усанд орчихоод тараг уучих санаатай хөрөгч онгойлготол өнөөх кимчи маань урдаас намайг идэхүү гэсэн шиг хамгийн урд нь байж байлаа. Энэ дүүгүү яахаараа миний цүнхийг уудлачихдаг байнаа. Юу хайсан юм болоо гээд уур хүрээд явчихав. Надтай зөрөөд усанд орсон дүүгээ өрөөнд орж ирэнгүүт
- Би андуураад чиний ямар нэг юмыг аваад явчихсан байна уу гэвэл дүү гайхаж:
-Ямар юм, тэгэж үү гэх нь тэр.
-Аа, чамайг миний цүнхнээс кимчи гаргачихсан байхаар уудлаж юм хайжээ гэж бодохгүй юу.
-Кимчи юу , би өдөр авсан юм. Яалаа гэж би цүнхийг чинь уудлаж байх юм. Та бас кимчи аваа юу.

Ингэж дүү бид хоёр байгаа мөнгөөрөө нэг газраас кимчи аваад өдөржин хоёр талд кимчигээ үүрсээр орой өлсөж ядарсан хоёр юм гэртээ орж ирсэн юм байжээ. Дүү бас кимчи иддэггүй юм. Гэвч хоёулаа будаа агшаагаад кимчитэйгээ холиод идлээ. Амттай байсан шүү. Будаатай кимчи идэж юм дуугарахтайгаа болсон дүү маань :
- Бид хоёрын кимчи авсан мөнгөөр өвөө хүүдээ гоё юм авч өгсөн байхаа тээ гэж хэлсэн чинь өөрийн эрхгүй дүүгээ үнсмээр санагдаад.

Иш дүү минь улам л эгчтэйгээ адилхан болоод байх юм, хэзээ нэг том болно доо чи минь.

Saturday, October 25, 2008

Өнөөдөр

Өнөөдөр speech contest-нд оролцлоо.Нийт 11 орны 14 гадаад оюутан оролцов. 5 минутын хугацаатай илтгэлээ тавих ёстой байсан боловч нэг минут илүүдүүлж орхиод нэлээн оноо хасуулсан бололтой шагналт байранд орж чадсангүй. Гэвч ард түмний мисс гэдэг шиг үзэгчдийн нэрэмжит шагналт гээчийг авчихаад байгаа нь энэ. Нийт үзэгчдийн 85 хувь нь миний хувийн дугаартай картыг бөглөж өгсөнд үнэхээр баярлалаа. Ямар ч медалиас илүү үнэтэй энэ шагналынхаа зургийг нь блогтоо оруулчихья.

Tuesday, October 14, 2008

Төгөлдөр


Төгөлдөр энэ орой анхны болзоондоо явах гэж яарсан арван наймт шиг л догдлоно. Хувцасны шкафаа нээн хамаг аятайхан гэсэн болгоноо ээлжлэн сольж өмсөж үзэв..Тэгээд жилийн өмнө Германд семенарт оролцохоор явахдаа авсан дэгжин хослол энэ үдшийн болзоонд зориулагдсан юм шиг сайхан зохилоо. Үсээ хичээнгүйлэн гельдэж хэв оруулаад толиндоо харвал ханхүү дүрээрээ зогсож байх нь тэр. Одоо ганцхан эр хүний нууцлаг бөгөөд түрэмгий байдлыг илтгэсэн үнэртэн хэрэгтэй. Дэлхийн хамгийн тансаг дэлгүүрийн лангуун дээрээс л олж харж чадах үнэртний цуглуулга Төгөлдөрт байдагч энэ үдэш тэрээр байгалийн үнэртээ найдахыг илүүд үзлээ. Дурласан эр хүн хайртай бүсгүйнхээ дэргэд байхад үнэртдэг үгээр дүрслэх аргагүй тийм үнэр. Энэ тухай бусад хүн сонсоогүй, бүр ийм үнэр байдаггүй ч байж магад. Гэвч Саруул түүнийг сайхан үнэртэй гэдэг юм. Харин өөр бусад хүн түүний тэрхүү сайхан үнэрийг хэзээ ч үнэртэж чадахгүй биз ээ... .
Төгөлдөр цагаа харвал яг 5: 3О.
Тэр Саруултай 6:30-д уулзахаар болзсон шүү дээ. Тэгээд грашаа онгойлгон ганган цагаан бенз машинаа гарган уналаа. Мэдээж цагаан морьт ханхүү мэтээр өөрийгөө төсөөлнө. Үнэндээ бол цагаан морьт ханхүү гэж байдаг бол Төгөлдрийг хараад өөрийгөө голохоор харагдаж байгааг тэр мэдэхгүй байсан нь дээр боловуу. Шинэхэн бенз машины арын мөнгөлөг бүрээстэй суудалд алтан шаргал туузаар ороосон яг 25 ширхэг улаан сарнай үзэсгэлэнт Саруулыг нь хүлээн тэсэн ядах мэт хагжмийн эгшгэнд ганхах ажээ. Хэдийгээр ажил тарах цаг боловч үргэлж бөглөрөөстэй байдаг Улаанбаатарын зүүн хэсэг болох Шархадруу явдаг замын бөглөрөө өнөөдөр ер бусын чөлөөтэй байлаа. Замын турш хайртынхаа тухай бодсоор бүхээгтэй хар машин Төгөлдрийг мөр алдахгүй дагаж байгааг тэрээр анзаарсангүй ээ. Цаг 6:00 ч болоогүй байхад тэр аль хэдийн Саруулынхаа ажлын үүдэнд ирлээ. Өнөөдөр Төгөлдрийн сэтгэлт бүсгүй Саруулын төрсөн өдөр. Хайртай бүсгүйдээ гэрлэх санал хэрхэн тавихаа Төгөлдөр хагас жилийн өмнөөс төлөвлөсөн юм. Тэгээд Саруулын төрсөн өдрийг хүлээсэн нь өнөөдөр. Цаг 6.30 болох хүртэл Төгөлдөр сүйн бөгжөө гартаа барьчихсан: “Надтай гэрлээч” гэж хэдэн янзаар хэлж үзлээ. Тэд үерхээд хэдэн жилийг ардаа орхисон ч Төгөлдрийн зүрх Саруулыгаа харахаараа тэртээ таван жилийн өмнө цас бударсан өвлийн намуухан үдэш автобусны буудал дээр бодолд дарагдан зогсож байсан үзэсгэлэнт нэгэн охинд анхны харцаар дурлан зүрх нь түг түг цохилж байсантай адилхан булгилдагсан.

... Эмнэлгийн хаалга сэвхийн онгойж Саруулын даашинзны хормой цухуйх нь тэр. Төгөлдөр хайртыгаа тосохоор яаран машинаас гарлаа. Гэнэт Төгөлдрийн нүүр халуу оргин тэсэхүйеэ хүчтэй өвдөж нүдэнд нь юм харагдахаа болив. - Төгөлдрөө гэх Саруулынх нь дуу чихэнд нь тэртээ хол сонсогдон тэрээр ухаан балартлаа. Хэр хугацаа өнгөрснийг бүү мэд Төгөлдөр сая сэргэж толгойгоо өндийлгөлөө. Хар шилтэй хоёр булиа залуу Төгөлдрийн гарыг ард нь зөрүүлэн хүлж бас нэг нь хэвлийрүү нь хүчтэй тийрлээ.
Төгөлдөр шүдээ зуун хайрт Саруулынхаа зүг харвал түүнийг ч бас хэдэн залуус барьчихсан Саруулын нүднээс нулимс бөмбөрөн урсаж байлаа.
Төгөлдөр хөдөлж, бүр дуугарч ч чадсангүй ээ.
- Бурхан минь, намайг яасан ч яахав, гагцхүү Саруулыг минь орхиоч би гуйя. Юу хүссэн бүхнийг чинь би өгье. Төгөлдөр эцсийн хүчээ шавхан хоёр гараа мултлах гэж оролдлоо.

... Тэр сэтгэцийн эмнэлгийн төмөр орон дээр хүлээстэй тийчлэн номхотгох цамцнаасаа мултрах гэж тэмцэж байгаагаа өөрөө мэдсэнгүй, ер нь хэзээ ч мэдэхгүй ээ.
-Саруул эмчийг дуудаарай, Төгөлдөрийн догшрол эхэллээ гэх сувилагч залуугийн дуу Шархадны хурцын эрэгтэй тасгийг цочоолоо. Саруул эмч яаран гүйсээр өрөөнд орж ирэв. Удалгүй Төгөлдөрт тайвшруулах тариа хийлээ. Төгөлдөрийн нүд анилдаж, хайрт Саруул нүдэнд нь дахин үзэгдэн, бүр халуун амьсгаа нь түүний чихийг төөнөн гижигдэнэ. Надтай гэрлээч..., надтай гэрлээч... . Төгөлдөр гүн нойронд автжээ... .
2006 он, Шар хад эмнэлгийн цонхон дээр

Monday, September 29, 2008

Икэбана

Саяхан блог анд Заяа эгч минь Икэбанагийн буюу Японы амьд цэцгийн урлагийн тухай бичлэг оруулж байсан. Би гэдэг хүн оронд нь сурч байж л юу ч мэдэхгүйдээ баахан ичиж цаг зав гарвал бага ч болтугай олж мэдэх юмсан гэж бодож байсан юм. Санаж явбал бүтдэг гэж үнэн үг юмаа. Икэбана болон Япон уламжлалт цайны ёслолыг 20 орчим жил гадаад хүмүүст заасан Саано багштай танилцаад гэрт нь очих боломж надад таарсан юм. Багшийн 5 альбом дүүрэн шилмэл Икэбанагийн зургуудыг үзээд багшийг хүндэтгэж бас Японы уламжлалт амьд цэцгийн Икэбанагийн гайхамшигийг сурахсан гэсэн шинэ сонирхолд хөтлөгдсөн юм. Энэ тухайгаа багшид хэлж анхны бүтээлээ хийсэн нь нэг ийм болчихлоо. Ирэх сарын дундуур багшийн бие даасан үзэсгэлэн гарна. Чадвал Саано багшийнхаа бүтээлийн зургийг дарж блогтоо оруулнаа. Нээрээ багш маань намайг анх удаа гэхэд авьяас байна шүү гэж магтсан. Дараагийн бүтээл илүү гоё байна гэж амлья. Доорх зургийг даруухан хөөрхөн Заяа эгчдээ зориулья.







Monday, September 22, 2008

Баяртай гэж хэлсэнгүй ээ.


Японд ирээд анх найз болсон миний хөөрхөн найз Хё-Жён өнөөдөр нутаг буцлаа. Уг нь хэдхэн хоноод танилцсаны нэг жил болох гэж байсан юм. Би Солонгос хэл мэдэхгүй, Хё-Жён монгол хэл мэдэхгүй, англи япон хольж ярьсаар байгаад ямар ч байсан ойлголцоод байдаг байлаа. Хоёулаа адилхан хүний нутагт сурч амьдарч ядаж байгаа болоод ч тэрүү ижил төстэй юм их бий. Хё-Жёнтой хамт богино хугацаанд боловч олон сайхан дурсамжийг өнгөрүүлжээ.
Баярлалаа, миний найз болсонд. Нутагтаа хариад зорьж хүссэн бүхэндээ хүрээрэй, чамд аз жаргал хүсье. Бас болзсон ёсоороо хэзээ дуртай үедээ монголд ирээрэй. Цоомоо чинь хэзээд wellcome шүү. Баяртай гэдэг үгэнд би үнэхээр дургүй болохоор энэ үгийг хайртай хүмүүстээ хэлдэггүй юм.
Сайн яваарай миний хөөрхөн солонгос найз...

Friday, September 5, 2008

Баярлалаа

Зав гарах бүрт хамгийн түрүүн шалгаж уншдаг хэд хэдэн блог бий. Тэдгээр блогоос би, хайр дурлал, хагацал гуниг, хөгжилтэй хөгтэй явдлууд, баярлаж бахдам амжилт, болчимгүй тэвчимгүй алдаа оноо, босч ирж чадсан сэтгэлийн тэнхээ, бүтэн өдрийн эрч хүч , дэлхийн олон орны түүх соёл , мэдүүштэй дуулууштай сонин хачин, үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ гээд амьдарлын гэрэл сүүдрийг ав авилхан олж хардаг юм. Бас тэдний дийлэнх нь аз жаргалтай гэр бүлийн тооныг түшилцэж байгаа хос баганын нэг нь, өрхөөрдөм хөөрхөн хүүхдийн эжий аав гэдэг нь хамгийн сайхан санагддаг.

Бяцхан охин, хөөрхөн хүүгийнхээ тухай блогтоо бичиж байхдаа ээж аавууд хамгийн жаргалтай байдаг байхдаа.

Түмээ, Бямбаа, Ганаа,Ганга Болорхон, Дестини,Пеэрл, Заяа, Болжмор эгч нар, Болжгоно дүүгийн аав, Саарал, Арсун ах нар гээд бүх ээж аавуудад баярлалаа.

Sunday, August 31, 2008

Баярын мэнд хүргэе.

Шинэ хичээлийн жилийн хамгийн сайхан баярын халуун мэндийг энхрий дүү, эрдэмтэн багш нартаа хүргэе. Ирж байгаа хичээлийн жил оюунлаг бүтээлээр дүүрэн байх болтугай.

Saturday, August 30, 2008

Монголдоо "харлачихмаар" байлаа




Монголруу хоёр долоо хоногийн визтэй яваад нэмж долоо хоног виз хэтрүүлэн, нийлээд гурван долоо хоног жаргаж байгаад ирлээ. Хайртай гэр бүлээ харж, хөөрхөн дүү нартаа эгчийн буурь гаргаж сургаж энэ тэр... андуудтайгаа буу халж хуушуур буузыг сүүтэй цайгаар даруулан араас нь диролл зажлах чинь сайхан юм байна хөө.Энэ Токиод байгаа миний таних нэг бус монгол охидууд л яаж ийгээд монголдоо харихгүй япон эрийн хүүхдийг нь гаргаад үлдчих юмсан гэж хэлэх юм. Үгүй ерөө энд юу нь сайхан байдаг байнаа. хүний нутаг л бол хүний нутаг ш дээ. Би лав олоон юмаа золиослон энд ирж ном сурч байгаагийнх чадахынхаа хэрээр толгойдоо юм хүүдийлж аваад ор сураггүй алга болох санаатай. Ер нь хүний нутагт удвал муу зан сурахдаг шүү.



Өнөөдөр амралтын өдөр байсан болохоор солонгос найз охинтойгоо уулзсан. Монголоос Хё-Жёнд зориулан авсан ноолууран ороолтоо өгсөн чинь их баярлалаа. Хүний нутагт анх гэмгүй танилцсан хөөрхөн ааштай сайн хүүхэн байдаг юм.


Ёооё ирээд долоо хоноогүй монголоо санаад эхэллээ. Маргааш яг долоо хонох юм байна ш дээ. Хэзээ нэг төрийн өндөрлөгт байгаа эрхэм ноёдууд, монгол хүн монголдоо монгол ёсоороо эзэн нь байж хүн шиг амьдарч болох "хугацаагүй виз" олгох юм болоо. Визээ хэтрүүлээд тэр чигээрээ "харлачихмаар" л байлаа. Гэвч ....


Монголын минь хичнээн оюунлаг залуус хүний нутагт хар цагаанаар амьдарч байгааг тэд ер нь мэддэг болов уу даа. Эх орноо хөгжүүлэх хүмүүс хүний нутагт хүчээ өгөөд л байж байна шүү дээ, мэдээж хөгжсөн хөлжсөн газраас юм сурах нь зөв боловч сурч дуусаад эх орондоо харьж ирж байгаа нь хэд байгаа болоо. За санаа зовохоос өөр юм ямар чадах биш дээ.

Санаа зөв бол заяа зөв гэдэг, монголчууд минь уг нь санаа зөв хүмүүс юмсан , заяа минь зөв л байгаасай.

Харийн нутаг давчдаад байноооооооооооо

Friday, August 15, 2008

Монголын бахархал


Гоё өдөр байсоон, монголчууд минь цөмөөрөө баярлаад л,

Wednesday, July 2, 2008

Яана даа


Сүүлийн үед өөрийгөө юу ч мэддэггүй чаддаггүй түүхий гэдгээ улам бүр мэдрэх боллоо.

Saturday, May 31, 2008

Би дурлачихжээ

Оногдсон бололтой :P